Friday, May 1, 2015

Эргэцүүлэмж

Эргэцүүлэмж
Ээлжит хичээлийн сэдэв:  Усны бохирдол
Анги: 6-р анги
 Хугацаа: 40 мин
Зорилго: Усны бохирдолын  тухай  ойлголттой болох
Зорилт:
  • Усны бохирдолын тухай
  •  Гадаргын усны талаар
  •  Усны цэврийн ангилал
  •  Ус бохирдуулагч эх үүсвэрүүд гэх мэтийг судлана.

Хэрэглэгдэхүүн: Ээлжит хичээлийн төлөвлөлт, компьютер, шохой, самбар, проектор, (LCD) үзүүлэн, сурах бичиг
*      Сэдэлжүүлэх үе шат: Сурагчдыг сэдэлжүүлж бодит асуудал дээр ярилцана. Суралцагчид чөлөөтэй санаа бодлоо солилцож багштайгаа  ярилцана.  Дараа нь  багшийн асуусан  Ус гэж юу вэ?  Далайн ус, крантын усыг хэрэглэж болох уу? гэсэн  хоёр  асуултанд хариулна. Сурагчдид өөр өөрсдөө асуултанд хариулж санаа бодлоо хэлнэ.  Жишээ нь Ус газрын гадаргаар дамжин урсахдаа хөрсөн дэхь олон төрлийн эрдэс, бодис механик хольцыг өөртөө уусгадаг. Шууд хэрэглэж болохгүй  гэх мэтээр хариулна.  Шинэ мэдлэг олгох үе шат:  Багш  та нарын бодлоор ус яагаад бохирддог вэ?  гэсэн  шинэ мэдлэгтэй тусгаж сурагчидтай хамтран ярилцаж тайлбарлана. Сурагч-1: Бидний ямар нэгэн хаясан хог хаягдлаас болж ус бохирддог гэх мэтээр хариулна. Багш сурагчдад усны талаарх  үндсэн ойлголтыг Presentation-ээр үзүүлнэ. Сурагчид тэмдэглэл хөтөлж, харилцан ярилцана.  Мэдлэгийг бататгаж  сурагчдад усны шинж чанар болон усыг бохирдуулагч эх үүсвэрүүдийн тухай үзүүлэнгээс болон усны бохирдолтой холбоотой цуглуулсан мэдээллээс   дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө.  Хичээлийн бэрхшээл:  Усны бохирдолтой холбоотой хичээлийг тодорхой жишээ авч сурагчдад ойлгуулах тал дээр анхаарах. Яагаад ус бохирддог вэ? Усны бохирдолд хэн буруутай вэ? гэсэн асуултыг  шийдэж өгнө.  Бататгах үе шат дээр  мэдлэгийг бататгаж  сурагчдад усны шинж чанар болон усыг бохирдуулагч эх үүсвэрүүдтэй  дэлгэрэнгүй  ажиллана.  Дүгнэлт:  Сурагчид өнөөдрийн хичээлээс юу ойлгосныг  асууж, хамтдаа ярилцана. Үнэлгээний хуудас тарааж өгнө. Гэрийн даалгаварт ус яагаад бохирддог талаар сурагч бүр дэлгэрэнгүй судалж, ойлгоогүй зүйлээ дэвтэрт бичиж ирээд, дараагийн хичээлээс  асууна.             

                                                   МЗБ 4Б ангийн оюутан  Т.Лаззат

No comments:

Post a Comment