Friday, May 1, 2015

Ээлжит хичээлийн хөтөлбөр

Хугацаа: 40 мин
Ээлжит  хичээлийн төлөвлөлт
Сэдэв: Усны бохирдол
Заах анги: 6- р анги А, Б, В бүлэг
 Зорилго:Усны бохирдлын талаар ойлголттой болох
Зорилт:
·         Усны бохирдлын тухай
·          Гадаргын усны талаар
·          Усны цэврийн ангилал
·          Ус бохирдуулагч эх үүсвэрүүд гэх мэт ухагдахуунуудын талаар судлана.
Хичээлийн арга зүй: Тайлбарлан таниулах, үзүүлэн таниулах, тэмдэглэгээ хийлгэх, зөв бурууг ялган тунгаах, харилцан ярилцах арга, мэдлэг бүтээлгэх г.м
Хэрэглэгдэхүүн: Ээлжит хичээлийн төлөвлөлт, компьютер, шохой, самбар, проектор, (LCD) үзүүлэн, сурах бичиг
Хичээлийн явц:
Д/д
Хичээл зохион байгуулалт
40 минут
Багшийн  үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
Анги  зохион байгуулалт
-       Хичээлийн бэлтгэл хангах
-       Сурагчидтай мэндлэх
-       Ирц авах
-       2 баг болгож хуваана.

·         Багштай мэндлэх
·         Хичээлийн бэлтгэл хангах


2

Сэдэл төрүүлэх ба сэргээн санах
Бодит асуудал дээр ярилцана.
Асуулт1:
*      Ус гэж юу вэ?
Ус нь устөрөгчийн хоёр атом, хүчилтөрөгчийн нэг атомоос тогтсон химийн нэгдэл бөгөөд химийн томъёо нь Н2О гэж илэрхийлэгддэг.
Асуулт 2:
*      Далайн ус, крантын усыг хэрэглэж болох уу?
Суралцагчид чөлөөтэй санаа бодлоо солилцож багштайгаа  ярилцана.
С1:Ус газрын гадаргаар дамжин урсахдаа хөрсөн дэхь олон төрлийн эрдэс, бодис механик хольцыг өөртөө уусгадаг. Шууд хэрэглэж болохгүй.


3
Шинэ мэдлэг олгох
*      Та нарын бодлоор ус яагаад бохирддог вэ?
Багш сурагчдад усны талаарх  үндсэн ойлголтыг Presentation-ээр үзүүлнэ.  
·         Суралцагчид багшийн  асуусан асуултанд хариулна.
С1: Бидний ямар нэгэн хаясан хог хаягдлаас болж ус бохирддог.
С2:..........................................
Сурагчид  үзүүлэнгээс  хэрэгтэй зүйлүүдийг дэвтэрт  тэмдэглэж авна.
4
Шинэ мэдлэгээ бататгах
Мэдлэгийг бататгаж  сурагчдад усны шинж чанар болон усыг бохирдуулагч эх үүсвэрүүдийн тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө.
Сурагчид багшийн бэлдсэн үзүүлэнд анхаарлаа хандуулж хэрэгтэй зүйлүүдийг дэвтэрт тэмдэглэж авна.
5
Үнэлгээ  дүгнэлт
Багш сурагчдаас өнөөдрийн хичээлээс юу ойлгосныг  асууж, хамтдаа ярилцана. Үнэлгээний хуудас тарааж өгнө.
Сурагчид  багшийн асуусан асуултанд хариулна.
Өнөөдрийн хичээлээс шинээр юу ойлгосноо хамтран ярилцана.
Үнэлгээний хуудсаа бөглөнө.
6
Гэрийн даалгавар
Ус яагаад бохирддог талаар зохион бичлэг  бичиж ирээрэй.
Сурагчид даалгавраа тэмдэглэж авна.

Хичээлийн тухай өөрийн үнэлгээ, ололт, цаашид анхаарах зүйлс:…………………………………………………………………………………………….....
………………………………………………………………………………………………………………................................................................................................................................................
……………………………………………………………………………………………………....

Хөтөлбөр боловсруулсан: Т.Лаззат, Т.Сүнжидмаа

Үнэлгээний хуудас

Өнөөдрийн хичээлийг би ойлгосонгүй
Өнөөдрийн хичээлийг би дунд зэрэг л
 Ойлголоо
Өнөөдрийн хичээлийг би сайн ойлгосон





No comments:

Post a Comment